Заалны паар ажилладаггүй ээ

Өдрийн мэнд

Би туршлагаа хуваалцахыг хүслээ. Магадгүй энэ нь хэн нэгэнд мөнгө, цаг хугацаа хэмнэх байх.

Заалны пийшин ажиллахаа больж, хяналтын самбарын товчлуурууд ажиллахгүй, зөвхөн “HI” горимд л ажилладаг болчихов. Бусад нь ажиллагаагүй.

Учрыг олохын тулд зүүн урд талын хайрцагны доор байрлах хэсгийг задалж пийшингийн эргэлт тохируулагчийг гаргаж ирэх шаардлагатай болов.

Гарын авлагад болохоор энэ нь нэг төрлийн транзистор болохыг олж мэдээд энэ нь пийшинд өгөх хүчдэлийг зохицуулдаг гэх. Би л юм хойно, юуны түрүүнд энд тэндхийн задаргаа сураглаж, үнэ судлав.

Гэвч нэгэнт орой болж, шар айргаас өөр зугаа байхгүй тул тэрхүү транзисторын гэдэс дотрыг ухаж Япон электроникийн гайхамшгт нэвтэрч үзмээр санагдлаа.

Анх харахад цулгуй хуванцар дотор хэдэн сэрээ хатгасан мэт харгдаад бүтэшгүй мэт санагдсаныг нуух юун.

Гэвч энэ нь ердөө лац болохыг миний сониуч зан, “өтсөн” хуруунууд дор нь мэдэв. Лацыг нь болгоомжтой салгатал электроникийн плат дээр гагнасан сэрээнүүдийг хуванцар хайрцагт хийж тусгаарлагчаар битүүмжилсэн нь

Япончуудын алсын хараа, энгийн юмыг хүртэл түвэгтэй болгодог гэдэгт эргэлзэхээргүй болголоо. Учир нь хоёр туйлт транзисторын гол аюул нь хэт халалт байдаг учраас нөхдүүд энгийн пүрштэй хавтан ашиглаж, нэг үзүүрийг нь хайлдаг гагнуураар гагнасан байх нь тэр. Халах үед гагнуур хайлж, гал хамгаалагчийн хавтан муруйж, хэлхээг эвддэг “тохиргоотой”.

Эцэст нь миний хийх ёстой зүйл бол хавтан дээрх салсан хэсгийг гагнаад л буцаагаад угсрах байлаа.

Ингээд пийшин маань хэвийн бүрэн утгаараа ажилладаг боллоо.

/2001 оны 3,0 бензин. Алма Ата, Казахстан/

 

 

Сэтгэгдэл