Капотны амаржинаа солилоо

Санаа авах нь авна биз. Зав зай ихтэй нь өөрсдөө хийнэ биз. Капотыг илүү том онгойлгох үүднээс амортизатор суурилуулахаар шийдлээ.

Чухам таарах сэлбэг хайсаар Ланд Роверын 348466 Stabilus-ыг захиалсан юм. 230N даацтай эд болохоор маньд яг тохирох эд байлаа.

Дээрээс нь өнөөх муу ВАЗ-аасаа хоёр талын холбогчийг “өөд нь татаж” булан төмрөөр суурь хийж өглөө.
Нээх чухал эд биш ч гэлээ капот маань илүү томоор нээгддэг болсноор наймайгаа “их л муу зан”-тай болгож билээ.

 

Сэтгэгдэл