Нэмэлт амаржин тавьсан нь

Нөхдийн амрыг эрье.
 
Машинаа бага зэрэг өндөрлөснөөр савлагаа нэмэгдээд жолоодоход тийм ч таатай биш болчихлоо. Урд хэсгийн энэ савааг багасгах гэж торсионоор тохируулга хийж, элдэв амортизатор сольсон ч тусыг эс олов. Тиймээс урдаа нэмэлт (хоёр дахь) амортизатор суурилуулах эртний санаагаа хэрэгжүүлэхээр зориг шулуудсан юм.
 
Үр дүн нь зүгээр л гайхамшиг байлаа. Юун саваа сэлгээ! Тойрог эргэлтэнд тогтвортой гэж жигтэйхэн, хараацай шувуу дүүлэн нисэх мэт. Хийсэн ажлынхаа үр дүнг үзэх үнэхээр сайхан байлаа. Миний баяр баясалд хязгаар байсангүй!
 
Ажлын явц:
Нэмэлт амортизатрынхоо суурийг 5 мм зузаан төмрөөр хийсэн болно. Үүний тулд би цаасаар шоглоом хийж, дараа нь төмөр дээрээ буулгав. Нугалах хэсгийг тасдагчаар өнгөц зүсээд лантуугаар ерөөл/хараал/тэй нь хамжиж нугалаад, дотор талаар нь гагнаж бэхлэв. Түүнчлэн, торсионд гар хүрэх зай үлдээж, тэр хэсгийг ухаж авсан. Ингэснээр бэлдэц маань лонжерон хоорондын хөндлөвч аятай байрлаж харагдана.
Юу хэлэх гээд байгааг минь зураг дээрээс харсан нь илүү ойлгомжтой байх дөө.
 
Нэмэлтийн энэ суурийг доод гартай бэхлэхэд гагнуураар зодохыг хүссэнгүй. Тавцангийн доод гартай харьцах хэсгийн угийг доороос нь хөндлөн төмрөөр бэхэлж хөнгөн гагнуурдсан болно. Товчхондоо бол ийм!
 
Гэхдээ ийм ажилбарыг зөвхөн өндөрлөсөн кузовтой, оффсет бүхий 33-тай дисктэй машинд л тохиромжтой юм билээ шүү!
 
1994 оны 4М40, 2,8
Владимир Костюков
Надым, ОХУ
Сэтгэгдэл