Хөдөлгүүр ачаалалтай үед халах нэг шалтгаан бол…

Мотор халдаг болсныг би сүүлийн үед анзаарч эхэлсэн юм. Гэвч юунаас болоод байгааг сайн ойлгоогүй тул тухайн үед дотор пийшин асаах байдлаар аргацааж байлаа.


Гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам улам илүү халах болов. Моторт ачаалал өгөх үед (гүйцэж түрүүлэх, өгсөх үед, кондийшн залгах гэх мэт) температурын датчикны сум өршөөлгүй өндөлздөг болов оо хөөрхий. Тэвчээр ч барагдаж, хэцүүхэн зүйлтэй тулгарснаа ойлгов.

  1. Юуны түрүүнд радиаторын тагны бүрэн бүтэн байдлыг шалгав. Хагас жил гаруйн өмнө сольсон учраас зохих ёсоор ажиллаж байгаад итгэл төгс байлаа.
  2. Халалтанд ямар нэгэн дэс дараалал ажиглагдаагүй учраас хөргөлтийн системд ямар нэг зүйл бөглөрсөн байх гэх бодол орж ирэв. Помпоо салгаж чадаагүй тул хөдөлгүүр халах үед илүүдлийн савны тагийг авч үзэхээр шийдлээ. Хөргөх шингэн буцлах, хөөсрөх шинж ажиглагдсангүй.
  3. Дараа нь би мотор халах үед хөргөх шингэн хэрхдэгийг үзэхээр шийдэв. Машинаа асааж хөдөлгүүр халах үед унтраана. Хамгаалалтын шил зүүж байгаад даавуу зузаалж илүүдлийн савны амсрыг таглана. Ингэх үед хөргөх шингэн даралттай оргилох ёстой байлаа. Өөрөөр хэлбэл даралт бий болж байна гэж үзлээ.
  4. Аантифризийн өнгө өөрчлөгдсөн байна. Уг нь хөх өнгөтэй шингэн хийсэн ч улаавар өнгөтэй, өөрөөр хэлбэл зэвтэй, бас бус жижиг тунадастай байв. Шингэнээ бүрэн солих хэрэгтэй гэдэг нь илэрхий учраас эхний “хөрөнгө оруулалт” аа хийв.
  5. Ингээд хөргөлтийн системийг бүрэн цэвэрлэж, шингэнээ бүрэн сольсны дараа хөдөлгүүрээ дээд зэргээр ачааллаж үзлээ. Асуудал хэвээрээ… Цэвэрлэгээ тус болсонгүй. Асуудлыг үргэлжлүүлэн хайх хэрэгтэй аж.
  6. Засварын төвд очоод бага юмнаас эхлэхээр шийдээд термостатаа салгаад термостатгүй шулуун замаар давхиулж үзлээ. Бас л халсаар…
  7. Гэртээ ирээд дахин бодлоо. Моторын сэнс, помп, радиатор гурав л “гадуур” үлджээ. Бүгдийг нь юу юугүй солих хүсэл байсангүй. Интернет форумаар хэсэж, гэмтэл тодорхойлох арга чарга хайж үзэв.
  8. Моторын сэнснээс эхлэе. Хөдөлгүүр хөрсөн үед сэнс хүчтэй эргэх ч алчуураар төвөггүй зогсоож болж байна. Энэ үйлдлийг хөдөлгүүр халсан үед хийхэд мөн л төвөггүй зогсож байна. Энэ юу гэсэн үг вэ? Сэнсний гол муфт “чадарсан” эсвэл радиатор бөглөрөөд сэнсний голын муфт ажиллах түвшинд хүртэл хөрөхгүй байна уу? Группын хамт олноос лавлаж асуувал заримынх нь муфт ажиллагаатай хэрнээ радиатор нь бөглөрсөн, зарим нь эсрэгээрээ гэж байлаа. Юуны түрүүнд муфтыг нь сольж үзэхээр шийдлээ.
  9. Салгасан термостатаа байранд нь буцааж угсраад, муфтээ солиод туршилтаа үргэлжлүүлэхээр шийдэв. Хөдөлгүүр мэдэгдэхүйц хөнгөн болсон ч дахин халж эхлэв. Чөтгөр аваг гэж!
  10. Цааш нь бодож үзэхээр гэрлүүгээ явах зуураа духны ремень солих үед би помпоо огт солиогүйг гэнэт санав. Дахин задалж бөөн ажил болохоос үнэхээр хүсэхгүй байлаа. Тэгээд ч помп ажиллагаатай эсэхийг хэрхэн мэдэх талаар “судалж” амжаагүй байсан юм. Тиймээс помп солих асуудлыг хамгийн сүүлд үлдээлээ.
  11. Маргааш нь өөр юу ч задлахгүйгээр үндсэн радиатороо шалгалаа. Харахад хэвийн мэт. Нарийн үүрнүүд нь нугаларч тагларсан зүйлгүй, ямар ч байсан ажиллагаатай гэхээр харагдана. Хөдөлгүүр халж эхлэх үесд гараараа радиаторт алгаараа хүрэх үед төв нь хүйтэн, ирмэг орчим нь халуун байна. Сэнсний хүрээний захаар хүйтэн байна. Юу гэсэн үг вэ ээ? Радиатор тэр хэсгээрээ бөглөрсөн эсвэл сэнсний ажиллагаанаас хөрч амжаад байна уу?

Ер нь радиатороо солихоор шийдлээ. “Koyorad”-ын радиатор худалдан авч суурилууллаа.


Эцсийн дүнд! Ура!!!

Хөдөлгүүр дахиж халсангүй. Энэ бол миний том Ялалт байлаа.


Мицубиши Пажеро 4G – 2007 он. Бензин 3,0

Хмельницкий, Украина

Сэтгэгдэл