Термостат гэж юу вэ?
🔹Хөдөлгүүр асаад 70-90градус хүртэл халах ёстой. Энэ нь мотор ажиллах хамгийн зохимжтой температур юм. Хурдан халаахын тулд хөргөлтийн шингэнийг бүтэн цикл хийлгэлгүйгээр хөдөлгүүрийн блок дотор богино эргэлтийг хийлгэж байдаг хавхалгыг термостат гэдэг.
🔹Ямар зарчмаар ажилладаг вэ?
Хөдөлгүүрээс радиаторлуу хөргөлтийн шингэнийг дамжуулдаг трубаны эхэнд байрлаж хөргөлтийн шингэн тодорхой халуунд хүрэхэд нээгдэж радиаторлуу дамжуулах үүрэгтэй ажилладаг.
🔹Термостат хэвийн ажиллаж байна уу гэдгийг яаж мэдэх вэ?
Нээгдэж гацсан тохиолдолд өвөл машин халдаггүй. Хаагдаж гацвал паар халуун үлээхгүй мөртлөө моторт хэт халалт үүсэж хянах самбар дээр усны зүү дээшээ өгсдөг. Жолооч анзааралгүй яваад байвал радиаторын тагаараа хөргөлтийн шингэнээ тургиж эхэлдэг.
🔹Хөргөлтийн шингэнийг солилгүй удаан явснаас үүдэн тослог чанараа алдах, термостатыг зэврээх, бохирдсон шингэнээс шалтгаалан термостат гацдаг.
Далд байдаг учир муудах, зохих температуртаа нээгдэхээ больсон нь шууд хараад мэдэх боломжгүй байдаг. Гацсаныг жолооч анзааралгүй яваад байвал хэт халалт явагдаж радиатор буудах, хөдөлгүүр зуурах аюултай.
🔹Шалгах арга нь: Термостатаа салгаж аваад усанд хийн халааж үзэх. Термометр ашиглан 88градуст онгойж эхлээд 8мм хүртэл нээгдэж байх ёстой. Өөрөөр шалгах боломж байхгүй бөгөөд гэмтэлтэй бол солих л арга байдаг. Хөргөлтийн шингэнээ цаг тухайд нь сольж байвал термостат тийм ч их эвдрээд байдаг эд анги биш юм.
Эх сурвалж: Delta Auto Service /Дельта Авто Засвар/