Гар хийцийн очлуурын утас

Нэг сард явахаасаа өмнө очлуурын утсаа сольсон юм. Pajero 4-аас бараг 9 мянган рублийн үнэтэй NGK тавьж билээ.

Сар хүрэхгүй хугацааны дараа эхнэр утасдаж, машин маань доголдоод, ухалзаад байна гэнэ. Ямар чөтгөр нь….

Харанхуйд асааж үзтэл өнөөх л оч гэрэл тал бүр гялалзаж байх нь тэр. 95 бензин хийхээр зүгээр, хий рүү шилжүүлэхээр байдгаа дэлгэчих юм, хахаж цацаад, яндан бөгшүүлээд л..

Долоо хоногийн өмнө томилолтоос ирээд, “архагууд”-ын зөвлөснөөр өнөөх утсыг өөрөө хийхээр шийдлээ. Зил 131-ээс утас аваад хийх санаа байсан ч ах нарын зөвлөснөөр неон гэрэлтүүлгийн (зарлалын самбарт ашигладаг) утсаар хийхээр шийдлээ. Тэр нь чухам силикон бүрээстэй, зэс голтой байдаг гэнэ.

Интернетээс 2 метрээр 2 ширхэг тийм утас худалдаж авлаа.
Хуучин утаснаас зөвхөн үзүүрийн таг л хэрэгтэй байв. Тэгээд таслаад, хавчаад л Гүйцээ.

Очлуурын утас солих маань бараг дадал болж, нүдээ аньж байгаад хийх нь холгүй ердөө ганц цагийн дотор л дөнгөв. Далимд нь очлуураа шалгав. Зүгээр бололтой.
Ингээд стартер дарлаа.
Бүх зүйл ОК. Ганц дараад л хөдөлгүүр асав. Ямар ч догол алга. Эсэргүүцлийг нь шалгалаа. Очлуур дээр бага зэргийн эсэргүүцэл байв ч нөлөө алга.

Зохион бүтээсэн эд маань хулхи байх вий гэсэн битүү айдас байсаан. Хуурамч бол машины цахилгаан хэрэгсэлд нөлөөлж хөгжим шаржигнах, эсвэл зарим гэрэл анивчдаг гэх мэтийн талаар уншиж байлаа. Гэтэл тэгсэнгүй.

Шинэ бүтээлийнхээ чансааг тестерээр шалгахад эсэргүүцэл нь бараг тэг байна.
Асалттай холбоотой асуудалтай хүмүүст үүнийг зөвлөж байна.
Хэр удаан настай эд юм байгаан. Цаг хугацаа л харуулах байх даа.


Жич: Дурын тестэрээр эсэргүүцэл ээ өөрөө үзчих байлгүй дээ манайхан.


Mitsubishi Delica 3.0, 1994 он
Магнитогорск, ОХУ
Иван Сухов

Сэтгэгдэл