100,000км тутамд зайлшгүй хийгдэх шаардлагатай оношилгоо болон засварын жагсаалт
✅ Хөдөлгүүрийн тос солих
✅ Хөдөлгүүрийн тосны шүүр солих
✅ Хөдөлгүүр угаах
✅ Тормоз болон консны шингэн шалгах, шаардлагатай бол солих
✅ Түлш болон хөргөлтийн системийн бүх хоолойг шалгах, шаардлагатай бол солих
✅ Хөдөлгүүрийн духны ремен заавал солих
✅ Тормоз болон зогсоолын тормозны ажиллагааг шалгах
✅ Бул болон рүлийн аппаратны хамгаалах резинийг шалгах, шаардлагатай бол солих
✅ Амортизаторын ажиллагааг шалгах, шаардлагатай бол солих
✅ Шил арчигчийн шингэнийг дүүргэх
✅ Жолооны хүрдний ажиллагааг шалгах
✅ Рүлийн гидрийн шингэнийг шалгах, шаардлагатай бол солих
✅ Ямар нэг тос алдаж байгаа эсэхийг шалгах
✅ Сэнсний ременийг шалгах, шаардлагатай бол солих
✅ Яндангийн жийрэг хэсгээр алдаж байгаа эсэхийг шалгах
✅ Бүх гэрэл, дохионы ажиллагааг шалгах, шаардлагатай бол солих
✅ Шил арчигчийн резинийг шалгах, шаардлагатай бол солих
✅ Дугуйн үйлдвэрлэсэн он болох нөхцөл байдлыг шалгах, шаардлагатай бол солих
✅ Хөдөлгүүрийн ажиллагаа, догол байгаа эсэхийг шалгах
✅ Хөтлөгч араа болон хурдны хайрцгийн тосыг шалгах, шаардлагатай бол солих
✅ Бүх дугуйг тайлж тормозны аппаратыг цэвэрлэх, шаардлагатай бол наклад солих
✅ Хөдөлгүүрийн болон салоны агаар шүүгчийг шалгах, шаардлагатай бол солих
✅ Бүх залгуур болон цахилгааны утсыг шалгах
✅ Очлуурыг шалгах, шаардлагатай бол солих
✅ Асаалтын системийг шалгах
✅ Цаапны шарикийг хөдөлгөж шалгах
✅ Сервисийн гэрэл ассан бол унтрааж, тоолуурыг дахин эхлүүлэх
✅ Аккумлятор болон залгуурыг шалгах, шаардлагатай бол солих
✅ Вакум холболтуудыг шалгах
✅ Хөргөлтийн шингэн алдаж байгаа эсэхийг шалгах
✅ Электрон системийн ажиллагааг компьютер уншуулж шалгах
✅ Суудлын бүсний ажиллагааг шалгах, шаардлагатай бол солих
✅ Ган диск, перда диск, мүфт шарик, консны аппаратны системийг шалгах
✅ Тормозны шингэнийг бүтэн угааж солих
✅ Дизель хөдөлгүүрийн халаагчийг шалгах
✅ Бензин тунгаагуурыг цэвэрлэх
✅ Холимгийн хаалтыг цэвэрлэх
✅ Нөөц дугуйг шалгах, шаардлагатай бол солих
✅ Галын хор, эмийн санг шалгах, шаардлагатай бол цэнэглэх, солих
✅ Домкрад, дугуйн дорцов, ивүүрийн ажиллагааг шалгах
✅ Аюулгүйн дэрний бүрэн бүтэн байдлыг шалгах