2020 оны намар. Жилийн турш бүтэлгүйтлээр баялаг байлаа гэж.
Удаан хугацаанд миний тархи үйл явдлыг хангалттай үнэлэхээ больсон байлаа. “ДЭЛХИЙ ГАЛЗУУРЧЭЭ” гэх нь жилийн уриа болсон гэлтэй. За тэр ч яахав.
Асуудал гарсаан. Тоормос нэг л сул байх шиг. Хий авах санаатай дугуйгаа салгаад хартал баруун хойд (зорчигч) талын дугуйнд их хэмжээний тос хуримтлагдсан болохыг олж харав. Тэлэгч дээр ч бас тос хүрчээ. Хагас голын жийргэвч резин муудаж гэж оношлов. Цаг давчуу, машингүй байх зовлон зэргийг тооцож үзээд (найз нөхдийнхөө зөвлөснөөр) сервист үзүүлэхээр шийдлээ.Тооцоолсноороо сервист машинаа өргөж, хагас голоо задлав.
Хэргийн эзэн болсон жийргэвчийг гаргаж ирээд хартал… Тэр дор нь нэг онлайн дэлгүүрт шинийг захиалахад 3 цагийн дараа гэсэн ч 4 цагийн дараа хүргэж ирлээ. Гаслантай нь бурууг нь авчиржээ…Өөрөө л явж авчирахаас… Ердөө 20 минутын дотор ямар ч асуудалгүй өөрөө олж ирэв.
Хий авах гэж тоормосны цилиндрээ салгалаа. Далимд нь хойд тэнхлэгт тос нэмэв.
Ингээд амар сайхандаа жаргав аа.
- Орц:
- Жийргэвч резин
- Тос 80W90 (кропны)
- Тоормосны шингэн
- Такси, засварын хөлс гээд нийт 50 доллар орчим боллоо.
Нийт гүйлт: 423700 км
/1995 оны 2,0 бензин, механик, 2010 оноос хойш унаж байна. Минск, Беларусь/