Хэд хоногийн өмнөөс хөгжим сонсож болдоггүй, баруун хаалганы чанга яригч паргиад. Задлаад үзлээ. Чанга яригч нь захаараа урагдчихаж. Тэр оройдоо цагаан цавуугаар 00 ийн цаас хайчилж байгаад наачихав.
Маргааш нь нэг заваараа буцааж хийгээд дуугаа чангалтал нэг хэсэг сайхан байснаа бүр паг болов оо хөөрхий. Тэгэж байтал зүүн хаалгны чанга яригч бас паргиад …. хоёр талд салбайсан юм орилоод. Оффроад тэмцээнд шалбааг руу үсэрч орж байгаа хэд шиг хахахаха. Тэгэхээр нь хоёуланг нь аваад үзтэл өнөөх цагаан цавуугаар наасан маань цавуудсан хэсгийнхээ гадуур бүр тойроод урагдчихаж. Орой нь гарт ойр байснаар нь ванны силикон барьж аваад 00 ийн цаастайгаа “хамжаад” дахиад наачихлөө.
Өнөөдөр хийсэн “ажлынхаа” үр дүнг үзлээ. Янзын шүү. Харин ч өмнөхөөсөө бүр илүү гоё дуугардаг болчиж ээ… Нэлээд чангалж үзлээ. Мотор, явах эд ангийн дуу чимээ багасаад “жингүйдэх” аястай л байлаа.
Болж өгвөл урагдсан хэсгээр нь силикон цавуу түрхэж байгаад дээр нь 00-ийн цаас дагуулж тавиад дахиад силикондчихвол зүгээр юм байна шүү. Зарим хүмүүст нь үнэгүй хийгээд өгчихье гэсэн чинь бас “нэрэлхүү” бололтой манайхан ккккк. Одоо өөрсдөө наачих байлгүй дээ. Тэгээд ч би Завгүй за.
…гэснээс энэ дууг хамгийн чанга дээрээ тавьж үзсэн шүү.