Поршин гацсан шалтгаан

Сайн байцгаана уу, Деликачидаа!

Машин маань одоогоор зарагдаагүй л байна, ер нь ч нэг их идэвхтэй зарах гээд байгаа ч юм алга хаха. Хэрвээ авах хүн нь таарвал зарчихна, үгүй бол өөрөө унаад байж л байна. Кайфтай шүү.

За тэгээд унаж байгаа юм чинь ойр зуурын жижиг сажиг засвар, үйлчилгээ хийлгүй яах вэ.

Саяхан нэг зүйл анзаарлаа. Машин шааригдах нь илт муудаад, тоормосны педаль ямар ч сул явалтгүй шууд “зуураад”, тоормос гишгэхээр руль нэлээн чичирч байна. За тэгээд “зовлон үзсэн чавганц”-ын аргаараа энд тэнд нь гараад хэсэг шалгасны эцэст зүүн урд талын дугуй зуураад байгааг нь олж илрүүллээ.

Гараждаа оруулаад шууд задаллаа. Чиглүүлэгч боолт, гармошик резин сэтэрч муудсан юм алга, янзын байна. Харин лавшруулаад хартал… поршин гацчихаж. Шалтгаан нь тоосны хамгаалалт резин (пыльник) нь хэсэг газраа нэг сонин үрэгдээд цоорчихож.

Пыльникийн урагдалт

 

Поршины байдал

 

Поршин бүр таг гацчихсан байсныг арай гэж салгаж авлаа. Тэгээд өөрийнхөө “эрдэнэсийн авдар”-ыг ухаж байгаад хуучин байсан гайгүй поршин, хоёр пыльник олсноо цэвэрлэж байгаад буцаагаад угсарчихлаа. Одоо нэг юм машин маань зууралт нь больж, дажгүй өнхөрч байна. Руль буулгаад байсан нь ч алга болж.

Нэгэнт ухсаных онгод орж үргэлжлүүлээд урд хаалганы гэрлээ задаллаа. Миний энэ гэрлийн улаан таг нь гээгдээд удсан юм. Уг нь хоёр жилийн өмнө авчихсан байсан ч гаражийн мухарт ээлжээ хүлээгээд хэвтсэн эд хаха.

Шинэ гэрэл

 

Шинэ ламп хийгээд, шинэ шилээр нь таглалаа. Бүтэн юм гэдэг цаанаа гоё шүү! Сэтгэл санаа ч шууд дээрдээд явчихлаа.

 

Янзын 😀

Одоохондоо нэг иймэрхүү.

Дараагийн ажил — хөргөлтийн сэнсний асуудлаа шийднэ. Зун айсуй, сток кондишноос арай илүү шийдэл бодох хэрэгтэй байна. Судалж л байна даа…

 

2026 оны 4 сар

Сэтгэгдэл