Гэмгүй гэмээр жигтэй явдал болов.
Явж байтал тормоз гишгэхээр ухрахын гэрэл D тэй хамт асаад байдаг болчихов. Тэгснээ урагш явахаа болиод зөвхөн хойшоо л хөдөлдөг болов.
Цахилгааны масс байгаа гэдэгт бат итгэлтэй байсан тул бүх гал хамгаалагчаа шалгаад тестер бариад урд их гэрлээс авахуулаад хойд бөгсний гэрэл хүртэл бүх цахилгааны утсыг хөөж үзтэл хойд хаалганы нугасанд байдаг багц утас тасарсан байхыг оллоо.
Бүх утсыг цахилгааны лентээр сайтар бүрээд, тасарсныг нь дахиж холбоод асуудалгүй болов.
Бөгсний гэрэлнүүд шатаагүй ч харлаад хайлж эхэлсэн байна. Бүгдийг шинээр солив.
Мэдэхгүй нэгэнд нь хэрэг болох биз.
Ид завгүй үед байн байн утасдаж сэтгэл санаагаар дэмжсэн найз Хүрлээдээ баярлалаа гэж.
Нийт зардал: Бүтэн сайн өдрийг “бүтэн сайн” зарцуулав + 9000 төг (3ш шинэ ламп авлаа).
2005 оны 6G72. Active field.
2021.08.29. Улаанбаатар


