Сайн байцгаана уу нөхөд өө.
Өчигдөр урд хамар доор “өөр” дуу нэмэгдэв. Ремень бүрийг шалгаж хөөсөөр генератор дуугарч байгааг олж мэдлээ. Засварын төвд ашгүй чөлөөтэй байсан тул 20 минутын дотор “өнөөхийг” чинь сугалж аваад миний гарт хоёр холхивч атгуулав. Би ч өнөөхийг нь аваад шинийг олж ирэхээр явлаа.
Чамгүй үнэтэй эд юм. Хоёр холхивч нийлээд 6500 тенге (манайхаар бол 43000төг орчим), засварчинд 5000 тенге (33100 төг орчим) болов. Уг нь генератор салгахад хэцүү зүйл алга. Ременүүд ээ суллаад хоёр боолт суллад “контактыг” араас нь салгаад л гараад ирдэг юм байна шүү.
Зургийн тайлбар: Ремень чангалах боолтыг (14) улаанаар тодруулж, генераторын бэхэлгээг (12) цэнхэрээр тэмдэглэв. Жижиг холхивч нь гацсан байв.
Павлодар, Казахстан
2002 оны 6ж7


