Хөдөлгүүр маань өөрөө халж чадахгүй байлаа

Нийт жолооч нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Өнөөдөр манай уулархаг нутагт өвлийн дулаан өдөр тохиож, өдрийг үр ашигтай өнгөрүүлэхээр шийдлээ. “Сансрын хөлөг” өө худалдаж аваад удаагүй ч хүйтэнд хөдөлгүүр маань өөрөө халж чадахгүй байлаа. Хүйтэнд хөдөлгүүрээ асаахад эргэлт 400-600-аас хэтрэхгүй, 30 сек орчим хаазалж, дэмжихгүй бол унтарчих гээд байдаг байлаа. Тиймээс өнөөдөр найзтайгаа учрыг олохоор шийдлээ.

  1. Эхлээд бид хөдөлгүүрийн нормал баригчийг шалгав. Үүнийг найзынхаа ажлын машинаас салгаж үзсэн ч өөрчлөлт гарсангүй. Өөрийн нормал баригчийг найзын машинд суулгаж үзсэн ч ажиллагаатай байлаа.
  2. Тэгэхээр нь бид хоёр бүх мэдрэгчүүдээ шалгаж хөөсөөр ECU дээр тулав. ECU нь нормал баригчид дохио өгч хөдөлгүүрийн эргэлтийг зохицуулдаг аж. Түүнийг салгаж аваад задалж үзтэл… Асуудал энд байж. Хэлхээний нэг резистор шатчихаж. Хэлхээний дагуу бүх транзисторыг нь шалгасан ч бүрэн байлаа. Тиймээс шатсан резисторыг солиод буцаагаад угсрав. Машин ч санаснаар уухилж хөдөлгүүрийн эргэлт өөрөө хэвийн болдог боллоо.

 

Ийнхүү нэг асуудлаа шийдэж чадлаа. Шатсан хэсгийн зургийг орууллаа. Магад хэн нэгэнд хэрэгтэй байж магад😉.

Бүгдэд нь амжилт хүсье!

/Бензин 2,0 хөдөлгүүртэй 2000 оны машин. Механик – Бишкек-Кыргызстан/

 


Сэтгэгдэл